Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас зах зээлд худалдаж буй, “Ковид-19”-ийн халдварыг илрүүлэх зориулалтын түргэвчилсэн оношлуурт баримтын болон лабораторийн нэгдсэн үнэлгээ хийжээ. Эрүүл мэндийн сайдын 2021 оны наймдугаар сарын 19-ний өдрийн А/528 дугаар тушаалаар баталсан коронавируст халдвар илрүүлэх түргэвчилсэн оношлуурыг яаралтай нөхцөлд хэрэглэх зөвшөөрөл олгох журмын хэрэгжилтийг хангуулах хүрээнд хийсэн уг үнэлгээгээр найман үйлдвэрлэгчийн, хамар залгиурын түргэвчилсэн оношлуурыг манай улсад албан ёсоор хэрэглэх зөвшөөрөл олгожээ. Ингээд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас импортлогч ханган нийлүүлэх байгууллагуудтай санамж бичиг байгуулж, худалдах бөөний болон жижиглэнгийн үнийн дээд хязгаарыг тогтоосон аж. Тодруулбал, эл зориулалтын түргэвчилсэн оношлуурын жижиглэнгийн үнийг 11 050-20 000 төгрөг байхаар тогтоосон бөгөөд үүнээс илүү үнээр борлуулсан тохиолдолд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газарт мэдэгдэхийг иргэдэд зөвлөжээ.
Бэлтгэсэн Э.Хана