НҮБ-ын Хүүхдийн сантай гэрээний хүрээнд ажлаа эхлүүлсэн “Татах хүч” компани ХӨСҮТ-ийн дэргэдэх Вакцин, био бэлдмэлийн төв агуулахын барилгыг ашиглалтад оруулжээ. Уг байгууламжийн зураг, төслийг тус компанийн инженер, техникийн ажилтнууд боловсруулсан бөгөөд барилга угсралтын явцад зохиогчийн зүгээс хяналт тавьж ажилласан гэнэ. Байгууламжийг “Монкон констракшн” ХХК-ийн инженерүүд, барилгачид 100 хоногт багтаан бүтээн байгуулсан гэнэ. Ингэснээр цар тахлаас хамгаалах вакцин болон дагалдах хэрэгслүүдийг улсын хүн амд шаардлагатай тун хэмжээгээр, бүх төрлийн горимоор зөв хадгалах байртай болсон бөгөөд түгээх ажлыг ХӨСҮТ хариуцах аж.
Бэлтгэсэн У.Жаргал