Завхан аймгийн Тэлмэн сумын Өгөөмөр багийн “Тээлийн-Ам’’ гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 120 км-т, сумын төвөөс баруун зүгт 30 км-т, Тосонцэнгэл сумын төвөөс баруун урд зүгт 90 км-т/ суудлын автомашин онхолдож нэг иргэн автомашины бүхээгийн төмөр хийцэд хавчуулагдаж нас баржээ.
Цагдаагийн байгууллагаас ирүүлсэн хүсэлтийг онцгой байдлын газарт наймдугаар сарын 26-ны өдрийн 23:26 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн алба хаагчид 08.27-ны өдрийн 01:10 цагт очиход тус аймгийн Тэлмэн сумаас Улиастай сумын чиглэлд иргэн Б-гийн жолоодож явсан “Приус-20” загварын суудлын автомашин /2 зорчигчтой/ онхолдож, тус аймгийн харьяат иргэн Б /27 настай, эмэгтэй/ нь автомашины бүхээгийн төмөр хийцэд хавчуулагдан нас барсан байсан тул цогцсыг гаргаж, тус аймгийн Тосонцэнгэл сум дахь Цагдаагийн хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгчид шилжүүлж өгсөн. Мөн иргэн Б /25 настай, эрэгтэй/, Б /37 настай, эмэгтэй/ нас барсан байжээ.