Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 2,422 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Тодруулбал, Улаанбаатар хотод 571, орон нутагт 1851 тохиолдол бүртгэгдлээ. Мөн хугацаанд 2,131 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.
Харин коронавируст халдварын улмаас 41-60 гаруй насны нэг хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна. Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 924 хүн эндээд байна.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 12802 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 14663 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн – 7737
- Хүндэвтэр- 3844
- Хүнд – 1021
- Маш хүнд - 200 хүн байна.