Британийн эрдэмтэд COVID-19-ийн "дельта" хувилбарын гол шинж тэмдэгийг нэрлэжээ. Лондонгийн Кингс коллежийн мэдээлснээр "дельта" хувилбараар халдварласан вакцинд хамрагдсан болон хамрагдаагүй хүмүүсийн дунд хамгийн түгээмэл шинж тэмдэг бол өвчин намдаах эмд ч намддаггүй толгойн өвдөлт юм.
“The Telegraph” хэвэлд бичиж буйгаар өвдөлт толгойн хоёр талаар мэдрэгдэх бөгөөд энэ 3-5 өдөр үргэлжилдэг аж. Ингэхдээ лугшиж, дүүрч эсвэл хатгаж өвдөнө. Түүнчлэн хамраас нус сул гоожих, найтаах, хоолой хөндүүрлэж, ханиалгах нь халдварын дохио гэнэ.
"Дельта" хувилбар нь COVID-19 хувилбараас хамаагүй халдвартай бөгөөд одоогоор маш ихээр тархаж байгаа юм. Эл хувилбар нь вакцинжуулалтад бүрэн хамарсан хүмүүст ч халдварлаж байна.
АНУ-ын Лос Анжелес мужийн оршин суугчдын 16 ба түүнээс дээш насны 43,000 гаруй халдварын бүртгэгдсэн тохиолдлын мэдээлэлд хийсэн дүн шинжилгээгээр “дельта” хувилбарын халдвар авсан тохиолдлын 25 орчим хувь нь вакцинд бүрэн хамрагдсан болохыг тогтоожээ. 3.3 хувь нь нэгдүгээр тунгаа хийлгэсэн хүмүүс басан бол 71.4 хувь нь вакцин огт хийлгээгүй хүмүүс байв. Мөн "дельта" хувилбараар халдварласан тохиолдолд коронавирусийн эсрэг вакцины нөлөө мэдэгдэхүйц буурч болохыг тогтоожээ.