Баянзүрх дүүрэгт 2003 оны 08 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө иргэн 20 настай Б гэгч нь биедээ олон тооны хутганы шарх авсны улмаас нас барсан онц ноцтой гэмт хэрэг үйлдэгджээ. Цагдаагийн байгууллагын алба хаагчид мөрдөн шалгах ажиллагааг тасралтгүй явуулсаны үр дүнд уг гэмт хэргийг үйлдсэн этгээдийг 18 жилийн дараа илрүүлжээ. Тодруулбал, уг хэргийг 32 настай Х гэгч нь хувийн таарамжгүй харьцааны улмаас үйлдсэн бөгөөд цагдаагийн алба хаагчид түүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байна. Ташрамд дурдахад, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс нь өнгөрсөн долоо хоногт 25 жилийн өмнө үйлдэгсдэн хүн амины гэмт хэргийг илрүүлсэн билээ.