ХӨСҮТ-ийн Лабораторийн үйл ажиллагаатай холбоотой 2021 оны 08 сарын 26-ны өдөр тандалтын PCR шинжилгээ авахгүй болохыг иргэдэд анхааруулж байна хэмээн мэдээллээ. Үйл ажиллагаа 08.27-ноос хэвийн үргэлжилнэ. Тодруулбал, Халдварт өвчин судлалын үндэсний төв гадаад оронд зорчигч иргэд болон халдварын шинж тэмдэг илэрсэн иргэдээс өдөр бүр 09:00-12:00 цагийн хооронд үнэгүй авдаг PCR шинжилгээг маргааш түр зогсоохоор болсон гэдгийг эх сурвалж мэдээллээ. Харин явуулын болон багийн ойрын хавьтлуудаас авах үйл ажиллагаа хэвийн үргэжиллэх аж.