Автомашингүй өдрийг тохиолдуулж Нийслэлийн засаг дарга Улаанбаатар хотын захирагчаас дараах хоёр төрлийн захирамжийг гаргажээ. Тодруулбал,
- Энэ сарын 28, 29-нд замын хөдөлгөөнд тэгш, сондгой буюу дугаарын хязгаарлалттай оролцуулна. Тухайлбал 28-нд тэгш, 29-нд сондгой тоогоор төссөн дугаартай автомашинаар хөдөлгөөнд оролцож болох аж.
- Энхтайвны өргөн чөлөө буюу баруун дөрвөн замаас зүүн дөрвөн замын хөдөлгөөнийг хаана. Харин Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар дүүргүүдийн авто замд хөдөлгөөний хязгаарлалт тогтоох юм байна.
Ташрамд дурдахад, автомашингүй өдөр дараах зургаан байршилд хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулах юм байна.