Коронавирус халдварын эсрэг тэмцэх хамгийн үр дүнтэй арга бол вакцинжуулалт юм. Манай улс дөрөвдүгээр сараас эхлэн коронавирус халдварын эсрэг дархлаажуулалтаа эхэлсэн. Өнөөдрийн байдлаар вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 73.8, II тунгийн хамралт 68.5 хувь байна.
Өнгөрсөн долоо хоногоос эхлэн вакцины гуравдугаар тунг сайн дурын үндсэн дээр эмч, онцгой, цагдаагийн ажилчдад хийж буй. Цаашлаад вакцины хоёр тун хийлгэсэн иргэдэд гуравдугаар тун тарих талаар судалж байгаа аж. Харин вакцины хоёр тунгаа хийлгээд халдвар авсан хүмүүст гуравдугаар тун хийхгүй гэдгийг эх сурвалж мэдээллээ.