2021-2022 оны хичээлийн жилд МУИС-ийн суурь хичээлүүдийн нэг кредит цагийн төлбөр 98 000, Хууль зүй болон Олон улсын харилцааны сургуулийнх нь 111 000-120 000 төгрөг байгаа нь өнгөрсөн оныхоос өөрчлөгдөөгүй дүн аж. Мөн МУБИС, АШУҮИС-ийн сургалтын төлбөр нэмэгдээгүй, кредит нь дунджаар 78 000, 117 000 орчим төгрөг хэвээр гэдгийг Санхүүгийн албанаас нь мэдээллээ. Харин ШУТИС, ХААИС-ийн суурь хичээлүүд нэг кредитийн төлбөрийг энэ хичээлийн жилд 88 000-89 000 төгрөгөөр үнэлсэн нь жилийн өмнөхөөс мэргэжил болон оюутнуудын тухайн сургуульд элсэн орсон оноос хамаарч дунджаар 10 000 төгрөгөөр нэмэгдсэн аж. Ташрамд дурдахад, тухайн их, дээд сургуулиудын нэг кредит хичээлийн төлбөр ямар мэргэжлээр суралцдаг болон хэдэн онд элссэнээс нь шалтгаалан харилцан адилгүй буюу 10 000-30 000 төгрөгийн зөрүүтэй байна.