ИНЕГ-аас ирэх аравдугаар сард хийх олон улсын нислэгийн хуваарийг зарлажээ. Тухайн сарын 13, 23, 24, мөн 27-30-наас бусад өдөр зорчигч тээврийн онгоц Улаанбаатараас Сөүл, Франкфурт, Нур Султан, Токио, Истанбул, Алматы, Эрхүүгийн чиглэлд явж, ирэх бөгөөд нийт 37 удаагийн нислэгтэй юм байна. “Ковид-19”-ийн халдвар, хамгааллын үйл ажиллагаанаас шалтгаалан зарим үед цаг өөрчлөгдөж болохыг тус газраас сануулжээ. Тусгайлан ажиглах байр шаардлагагүй буюу вакцины бүрэн тунд хамрагдаад 14 хоносон, “Ковид-19”-өөр өвдөөд эдгэсэн зорчигчдыг авчрах бол УОК-ын Шуурхай штабаас агаарын тээвэрлэгчид нэмэлт нислэгийн зөвшөөрөл олгох боломжтой гэнэ. Харин тусгаарлан ажиглах байрны хуваарилалтаас илүү тооны хүн хүлээж авах бол үүсэх зардал, холбогдох арга хэмжээг тухайн тээвэрлэгч хариуцах аж.
Бэлтгэсэн Р.Жаргал