Энхтайваны өргөн чөлөө буюу зүүн дөрвөн замаас баруун дөрвөн зам хүртэлх гудамжинд энэ сарын 28, 29-ний 09.00-19.00 цагт хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцасны үзэсгэлэн худалдаа зохион байгуулахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэв. Ирэх бямба, ням гарагт тохиох уг үзэсгэлэнгийн үеэр дээрх маршрутаар нийтийн болон бусад тээврийн хэрэгсэл зорчуулахгүй автомашингүй өдөр болгох юм байна. Хичээлийн шинэ жилийг угтсан дээрх арга хэмжээг нийслэлийн болон дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулах бөгөөд үзэсгэлэн худалдаанд оролцох сонирхолтой аж ахуйн нэгж, иргэдийг “Хангарди” ордны зургадугаар давхарт өчигдрөөс бүртгэж эхэлжээ.