"Дэлхийн Зөн" Олон улсын байгууллага Монгол улс дахь төсөл хөтөлбөрөө зогсоохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Тус байгууллага Монгол улсад 25 жилийн турш үйл ажиллагаа явуулахдаа жил бүр 380 000 хүүхэд, тэдний гэр бүлийн сайн сайхан байдлыг хангахад хувь нэмэр оруулан ажилласан бөгөөд үргэлжлүүлэн Монгол хүүхдийн сайн сайхан байдлын төлөө ажиллахаар боллоо.