Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд Чингэлтэй дүүргээс сонгогдсон, Нийслэлийн засаг даргын орлогч З.Төмөртөмөө өөрийн хөрөнгөөр фитнесийн тоног төхөөрөмж авч, Зүрх ууланд байршуулжээ.
Чингэлтэй дүүргийн хотоос алслагдмал хэсэгт амьдардаг залууст зориулж энэхүү төхөөрөмжүүдийг байршуулсан байна. Учир нь хотын алслагдсан хэсэгт фитнесс байхгүй, фитнесс байсан ч санхүүгийн боломжоос хамаарч фитнессээр хичээллэж чадахгүй байх асуудал тулгардаг билээ. Иймд спиртлэг биш спортлог байх боломжийг бүрдүүлэх үүднээс дээрх санаачлагыг гаргажээ.
Цаашид эргэн тойрныг нь тохижуулах, тог цахилгаан татаж, камержуулахаар төлөвлөж байгаа аж.