"Токио 2020" зуны олимпт Монгол улсыг төлөөлөн барилдаж, мөнгөн медаль хүртсэн Саид Моллай Засгийн газарт гомдож, өөрийг нь дэмжихгүй байна хэмээн хэвлэлд ярилцлага өгсөн. Уг асуудалд Биеийн тамир спортын газрын дарга Ц.Шаравжамц тайлбар мэдээлэл өглөө.
Тэрбээр, "Засгийн газрын тогтоол, тэмдэглэл гараад медаль авсан дөрвөн тамирчинд байр, цол болон мөнгөн урамшуулал өгөхөөр болсон. Өөрөөр хэлбэл, Саеид Моллай Ц.Цогтбаатар, Б.Болортуяа нарт гавьяат тамирчин, М.Уранцэцэгт Хөдөлмөрийн баатар цол гардуулна. Олимпод оролцсон тамирчдын хөл хорионы хугацааг дуусгаад энэ сарын 25-нд Ерөнхийлөгч болон Ерөнхий сайд хүлээн авч шагнал урамшуулалыг олгохоор болсон" гэлээ.