2021-2022 оны шинэ хичээлийн жил эхлэхтэй холбогдуулан "Хүүхэд тээвэрлэх автобус ба үйлчилгээнд тавих хяналт шалгалт"-ыг ТЦА-аас зохион байгуулж эхэллээ. Тодруулбал, энэ жил хүүхэд тээвэрлэх үйлчилгээнд явах 140 автобусыг Нийтийн тээврийн үйлчилгээний газрын "Тeхникийн хяналтын үзлэгийн төв"-д шалгах аж. Цэцэрлэг, сургуулиудын хүүхэд тээвэрлэх автобус эзэмшигч болон жолооч нарыг шалгах үйл ажиллагааг найман цэгт хийх юм байна.