ЭМДЕГ-аас даатгалын үйлчилгээг иргэд, олон нийтэд технологид суурилсан хялбар шийдлээр хүндрэл, чирэгдэлгүй, түргэн шуурхай хүргэхээр даатгалын цахим шинэчлэлийн ажлыг эрчимтэй хийж буй. Үүний нэг нь ЭМД-ын гэрчилгээ буюу цэнхэр дэвтэрийг ашиглахгүй болж хурууны хээ уншуулах цахим системийг хэрэглээнд нэвтрүүлсэн.
Иргэн та Эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэхдээ яагаад хурууны хээгээ уншуулах ёстой вэ?
Таны эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан тохиолдол бүрийн тэмдэглэл, үзлэг, оношлогоо эмичлгээний түүх архивлагдана.
Богино болон урт хугацаанд ууж, хэрэглэсэн эмийн бүртгэл болон таны эрүүл мэндтэй холбоотой бүх төрлийн мэдээллийн сан үүсч дараа, дараагийн эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэхэд танд хялбар болно.
Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүргэхэд стандарт, шаардлага хангаагүй болон үндэслэлгүй санхүүжилт авах эрүүл мэндийн байгууллагын үйлдлийг таслан зогсоож чадна.