Энэ оны 9-рсарын 1-ний өдрөөс бага ангийн сурагчдыг Үдийн хоолны үйлчилгээнд хамруулж, тэдний нас биеийн онцлогт тохирсон эрүүл, шим тэжээллэг хоол хүнсийг тэнцвэртэйгээр хүргэх боломж бүрдсэн талаар БШУЯ-аас мэдээлжээ. Тодруулбал,
✅ Үдийн цай хөтөлбөрийг Үдийн хоол болгож нэг хүүхдэд ногдох зардал 900 төгрөг байсныг 1500 болгож нэмэгдүүлсэн.
✅ Аймаг, нийслэлийн Боловсролын газар, дүүргийн боловсролын хэлтэст сургууль, цэцэрлэгийн хүнсний асуудал хариуцсан мэргэжилтэн ажиллана. Мөн энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 1-5 дугаар ангийн 381 мянган сурагч "Үдийн хоол" хөтөлбөрт хамрагдах юм байна.