Засгийн газрын тогтоолоор гадаадын иргэнд үзүүлж буй үйлчилгээний хураамжийг нэмж, гарах-орох виз олгох, гадаадын иргэний бүртгэл зэрэг 4 төрлийн үйлчилгээг хүчингүй болгосон. Тогтоол нь энэ оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжинэ.
Эдгээр хураамж, үйлчилгээний хөлс нь Гадаадын иргэн, харьяатын газар, хилийн чанадад байгаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрууд, хууль тогтоомжийн дагуу шинээр нээн ажиллуулах Монгол Улсын визийн төв болон Монгол Улсын цахим визийн системд нэгэн адил мөрдөгдөхийг Гадаадын иргэн, харьяатын газар мэдээллээ.
Монгол Улсын виз, оршин суух зөвшөөрөл олгох, виз, оршин суух зөвшөөрлийн хүсэлтийг хянах, бүртгэх үйлчилгээ үзүүлэхэд хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ, визийн үйлчилгээний хөлсний хэмжээ: