Б.Өлзиймөнх гэргийтэйгээ нутагтаа очиж амьдрах талаараа энэ сарын эхэнд цахим хуудсандаа нийтэлж, “Бид хөдөө рүү нүүлээ” давлагааг эхлүүлсэн. Тэрбээр, хөдөө очиж амьдарвал түгжрэлд зарцуулдаг цагаа өөрийнхөө боловсрол, гэр бүл, эрүүл мэнддээ зарцуулах боломжтой гэж байсан. Тэгвэл дахин нэг залуу хос эл давлагаанд нэгдэж, хөдөө очиж амьдрах болсон талаараа цахим хуудсандаа нийтэлжээ.
“Бид 23, 25 настай залуу гэр бүл. Жил хүрэхгүй хугацааны өмнө анхныхаа хүүхдийг өлгийдөн авсан билээ. Бид тогтсон ажилтай, ажлын карерийн хувьд багагүй амжилттай цаашид өсөн, дэвжих бүрэн боломжтой байсан хэдий ч өөрсдийн үзэл бодол, хүсэл сонирхлыг даган энэхүү шийдвэрийг гаргалаа. Нэг талдаа манай улсад үүсээд байгаа нөхцөл байдал, нийслэл хотын түгжрэл, стресс, дуу шуугиан, эрүүл бус, ХҮҮХДЭД ЭЭЛГҮЙ ОРЧИН зэргээс шалтгаалж. Нөгөө талдаа: Залуучууд бидний, шинийг санаачилж, хийж бүтээж, улс орныхоо, болж бүтэхгүй байгаа зүйлсийг өөрчлөх, хөгжүүлэх цаг нь ирж”
Түм түжгэнэж, бум бужигнасан, багтаж шингэхээ байсан Улаанбаатар хотоос илүү, хөдөө орон нутагт залуучууд бидний хэрэгцээ, орон зай, хийж бүтээх зүйл олон байна. Мөн энд байгаа өв, соёл, нүд баясгаж, сэтгэл сэргээх үзэсгэлэнт газар, нутаг, эрүүл, зөв, аз жаргалтай амьдрах өргөн уудам боломж, зэргийг бодолцон, ярилцсаны эцэст энэ шийдвэрийг гаргалаа.
“Залуучууд та бүхэн багтаж шингэхээ байсан газарт, хөл, толгой нь мэдэгдэхгүй амьдрахын оронд төрөлх нутаг, сумандаа хийж бүтээж, буцалж амьдрахыг уриалж байна”