Сарьсан багваахай айлын тагт, амбаарт үүрлэсэн тохиолдол сүүлийн үед ихэсжээ. Өнгөрсөн нэг сарын хугацаанд гэхэд ийм найман тохиолдол бүртгэжээ. Үүнтэй холбогдуулан ЗӨСҮТ-өөс урьдчилан сэргийлэх зөвлөмж тарааж эхэллээ. Үүрлэж, төллөхөөс өмнө байшин, сууцынхаа задгай хэсгийг битүүлэх, нэгэнт үүр зассан бол шөнө гарсан хойно нь буюу 21.00-22.00 цагт оромжийг нь устгах, 2-6 давхрын айлууд цонхоо торлох, хэт авиан үргээгч, тод гэрэл байршуулах, хортон шавж олшрох нөхцөл бүрдүүлж, хүнсний хаягдлаа ил задгай орхихгүй байхыг анхааруулав. Сарьсан багваахайн эд, эрхтэн хууч өвчин анагаадаг, далавч нь аз дууддаг гэх зэрэг шинжлэх ухааны үндэслэлгүй ташаа ойлголт, шашны зан үйл иргэдийн дунд өргөн тархсан учир эл амьтныг агнаж, эрүүл мэнд, амиа хохироож болзошгүй гэнэ. Энэ нь галзуу, эбола, маргбург, хантавирус, коронавирус, ласса чичрэг өвчний вирус дамжуулж, халдварт өвчин үүсгэх өндөр эрсдэлтэй хөхтөн гэдгийг эмч нар онцоллоо.