Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр (2021.08.05) зарлиг гаргаж Монгол Улсын Eрөнхий сайд асан М.Энхсайханд уучлал үзүүллээ. Экс Ерөнхийлөгч Х.Баттулга ч өнгөрсөн зургадугаар сард уучлалт үзүүлэхийг хүссэн ч тэрбээр хүлээж аваагүй юм. М.Энхсайханыг Тавантолгойн гэрээг боловсруулахдаа террорист үйл ажиллагаа явуулахыг завдсан үндэслэлээр прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүх рүү шилжүүлсэн. Гэхдээ шүүх түүнийг хуучин авто машины хэрэгт буруутган 4 жил 6 сарын ял оноосон юм. Энэ хэрэг дээр ажилласан шинжээчид 2019 оны аравдугаар сарын 19-ний өдөр “Огт хэрэгжээгүй, байгуулагдаагүй Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, эдийн засагт ноцтой хохирол учруулаагүй төслийн баримт бичгийн ирээдүйд олох боломжтой эдийн засгийн үр өгөөжийн тооцоог гаргах нь үндэслэл муутай, нотлох боломжгүй дүгнэлт болохыг урьдчилан дурьдах нь зүйтэй” гэх дүгнэлт гаргасан байдаг. Ийнхүү үзэглээгүй гэрээнийхээ төлөө ял авсан М.Энхсайханд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уучлал үзүүлэв. Зарлиг гарсан даруйд ар гэрийнхэн хорих руу очиж М.Энхсайханыг тосон авчээ.