Монгол Улсын гавьяат тамирчин Э.Бэхбаяр 57 кг-ын эхний барилдаанаа Европ тивийн аварга армен бөх Арсен Арутюнаны эсрэг хийв. Барилдааны эхэнд манай хүн нэг оноо алдсан ч дараа нь өрсөлдөгчийнхөө дутуу хийсэн мэхнүүдийг хариулж оноо түүсээр 6:1-ээр итгэлтэй хожив. Армен бөх сүүлдээ ялагдалтайгаа эвлэрсэн бололтой, урагш хүчлэхгүй байсаар цагаа дуусгав. Ийнхүү Э.Бэхбаяр шөвгийн наймд Ази тивийн аварга Иран бөх Резра Атритай барилдахаар болж байна. 2018 оны Азийн наадамд Бэхбаяр энэхүү иран бөхийг хожсон. Гэвч үүнээс хойш хоёр таарч, хоёуланд нь дийлдээд байгаа юм. Одоо олимпын наадмын дэвжээнд хоорондын харьцаагаа тэнцүүлэх чухал барилдааныг хийх гэж байна.