Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт, Хот тохижилтын газрын санхүүжилтээр хотын өнгө үзэмж, иргэдийн аюулгүй амьдрах орчныг сайжруулах ажлыг эхлүүлээд байгаа. Эл ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт орших Сансарын туннелийн урсгал засвар, түшиц ханыг засварлах, нөхөн сэргээх ажил дуусаж, хүлээлгэн өгөхөд бэлэн болсон талаар албаныхан мэдээллээ.