Өнөөдрийн байдлаар БНХАУ-ын Тяньжин боомтод Монгол улс руу ачигдахаар хүлээж байгаа вагон захиалгад орсон 4260 чингэлэг байгааг Монголын тээвэр зуучлалын холбооноос мэдээллээ. Өөрөөр хэлбэл, Тяньжин дэх ачааны бөөгнөрлийн улмаас Улаанбаатар хүртэлх тээвэрлэлтийг тодорхойгүй хугацаагаар зогсоож байгаа талаар тус холбооноос дараах мэдэгдлийг гаргасан байна.