Монгол Улсын Гавьяат нисгэгч Д.Баатар болон түүний гэргий монголын анхны эмэгтэй нисгэгч Ч.Дашдорж “BUYANT-UKHAA AIR SHOW”-д өнөөдөр хүрэлцэн ирсэн билээ. Нисэхийн салбарт 32 жил ажилласан хоёр буурай эл арга хэмжээний “Эрдэнийн чулуу” байв.
Д.Баатар нь 82 настай бөгөөд ажиллаж байх хугацаандаа хүний амь аварч байсан удаатай. Харин түүний гэргий нисэхийн салбарт 1956 оноос хойш 32 жил ажиллаад тэтгэвэртээ гарсан юм.
-Нисэгчид бэлтгэл хийдэг "JU-1050" онгоцыг та жолоодож үзсэн үү?
-Намайг ажиллаж байхад 50 хүний суудалтай “АН-24” онгоцоор бэлтгэл хийдэг байв. Одоо бол “JU-1050”-ыг ашигладаг болжээ. Гэхдээ энэ үйл ажиллагаагаар танилцуулсан онгоцнуудын дийлэнхийг нь жолоодож үзсэн.