Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэвтрүүлэгч Ш.Бямбацогт зуурдаар таалал төгслөө. Тэрээр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Ерөнхий боловсролын сургуулийг дүүргэсэн. Дунд сургуулиа төгссөнөөсөө хойш Монголын Үндэсний Олон Нийтийн Радио телевизэд туслах найруулагчаас эхлэн нэвтрүүлэгч болтлоо 30 жил ажилласан нэгэн билээ. Түүнийг 2017 онд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнасан юм. Талийгаачийн гэр бүл, үр хүүхдэд гүн эмгэнэл илэрхийлье.
Тэрээр,
1992 он "Цөвүүн цагийн богд" Зая гэгээн
1993 он "Аминд хүрсэн олз" мөрдөгч Баяр
1995 он "Их говийн жонон Гамлет" эмч Батдорж
1998 он "Би эндээс явахгүй" гол дүрд тоглож кино хальсаар бидний дунд мөнхөрчээ.