Энэ сарын 29-нөөс буюу өнөөдрөөс ирэх наймдугаар сарын 8-ны өдрүүдэд Зүүн дөрвөн замаас Багшийн дээд хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлана. Тодруулбал, 2Б, 2В магистраль дулааны шугамын засвар шинэчлэл хийх тул дээрх өдрүүдэд замын хөдөлгөөнийг хязгаарлалттай зохицуулахаар болсон талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэв. Түүнчлэн тус авто замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх тул иргэд, жолооч та бүхнээс бусад авто замыг сонгон хөдөлгөөнд оролцоорой хэмээн хотын удирдлага хүслээ.