Шинэ технологи, инноваци бүхий шинэлэг санал, санаачилга гаргаж, аж ахуй эрхлэх төсөл боловсруулсан шилдэг "Старт-Ап" залуучуудын багийг шалгаруулж, эргэн төлөх нөхцөлгүй санхүүгийн дэмжлэг олгоно хэмээн нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл инновацын газрынхан мэдээлэв. Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан Монгол улсын иргэн, 15-34 насны ажилгүй, ажил хийхэд бэлэн, ажил идэвхтэй хайж байгаа залуучууд, их, дээд сургууль, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага төгсөөд гурван жил болж буй хэн бүхэн эл төсөлд өөрсдийгөө сорих боломж бий. Мөн гарааны бизнес санааг баяжуулах, өрсөлдүүлэх, бүлгээр ажиллаж ирээдүйтэй санааг бизнесийн зөвлөхийн туслалцаатайгаар хөгжүүлэх, шилдэг гарааны бизнесийг сонгон шалгаруулах, шалгарсан “Старт-Ап”-ын үйл ажиллагаа үйл ажиллагааг дэмжих ажлыг мэргэжлийн эрх бүхий байгууллагатай гэрээний үндсэн дээр хамтран зохион байгуулах аж. Гурван шаттай эл төслийн санхүүжилт 10 000 000 төгрөг. Үүнээс гадна дүүрэгтээ эхний 5 байрт шалгарсан “Старт-Ап” залуу, залуучуудын багийг хүсэлтийн дагуу шалгаруулалтад оролцуулж улсын хэмжээний 3 шилдэг ”Старт-Ап”-ийг шалгаруулж 20 000 000, 17 000 000, 13 000 000 төгрөгийн эргэн төлөх нөхцөлгүй санхүүгийн дэмжлэг олгоно.