Хүнс тэжээлийн дэмжлэг олгох журамд нэмэлт өөрчлөлт оруулж, үүнийгээ захиргааны хэм хэмжээний актад бүртгэжээ. Улмаар удахгүй legalinfo.mn хуулийн сайтад оруулж, албажуулах аж.
Энэхүү журамд нэлээд олон өөрчлөлт оруулсныг "Тодорхой хугацаатай , бодит нөхцөлтэй, шууд хяналттай болсон, хүлээх хариуцлагатай болсон" хэмээн ХНХ-ын сайд А.Ариунзаяа онцолжээ.
Тухайлбал, амины байшинтай, хоёроос дээш тээврийн хэрэгсэлтэй, 200-с дээш малтай, хоёроос дээш орон сууцтай иргэд хүнс тэжээлийн дэмжлэгээс хасагдах нь. Уг дэмжлэгийг хоёр жилийн хугацаанд олгодог журамтай.
Мөн уг дэмжлэгийн хүрээнд өрхүүдэд хүнс олгох дэлгүүрийг сонгон шалгаруулахаа больж, НӨАТ-ийн баримт олгодог, кассын системтэй ямар ч дэлгүүрээс зорилтот бүлгийн иргэд хүнсээ сонгон авах боломжтой болжээ. Цаашлаад 10 нэр төрлийн бүтээгдэхүүнийг нэгдсэн бар кодтой болгох, нэгдсэн тоо баримт улсын хэмжээнд гаргах зорилт дэвшүүлсэн байна.
Харин хөдөлмөрийн насны хөдөлмөр эрхлэх боломжтой хүмүүсийг нэн тэргүүнд сургах, ажилд зуучлах, зүгээр л мөнгө олгоод орхих биш, харин туслан дэмжиж тулж ажиллахыг ХНХЯ эрмэлзэж байна. Улмаар хоёр удаа ажлын санал тавьж, татгалзвал, хүнсний талон, бусад халамжаас хасах аж.
Сайдын дээрх мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Талон авч буй иргэдийг аймаг, дүүрэг, хороо, багаар нь нээлттэй ил зарлачихмаар юм байна. Өөрөө ичээгүй байхад бид юунаас ичдэгийн. Ийм хүмүүст талон олгосон төрийн албан хаагч бол албан тушаалын байдлаа урвуулах авлигын гэмт хэрэгтэн мөн" хэмээн байр сууриа илэрхийлэв.
Журамд орж буй өөрчлөлтүүд: