Суссексийн гүнгийн авхай Меган Марклын эцэг Томас Маркл ач охиноо харах эрх авахын тулд Мзганыг шүүхэд өгөхөөр шийджээ. Энэ тухай StarHit бичсэн байна.
"Хэрэв би ач охиноо тэвэрч чадахгүй бол маш их сэтгэлээр унана" гэж Маркл ярихдаа эрүүл мэндийн асуудалтай байгаагаа цухуйлгав. Мөн тэрээр Их Британийн хатан хаан II Элизабет болон түүний хамаатан садангууд Меганы ач зээ нарт хатуу хандахгүй байх гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.
“Арчи, Лили хоёр бол бага насны хүүхдүүд. Энэ бол улс төр биш. Тэд шатрын хөлөг биш"гэж Томас хэлжээ.
Үүнээс гадна тэрээр ханхүү Харригийн хааны гэр бүлийн амьдралын тухай дурсамж ном гаргахаар төлөвлөж байгаад сөрөг ханддаг гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Түүний бодлоор энэ нь ач нарт нь мөн тэдний нийгэмд эзлэх байр суурьт муугаар нөлөөлж магадгүй юм.
Зургадугаар сарын эхээр хэдэн арван мянган британичууд хатан хаан II Элизабетаас ач хүү Харригийн бүх цол хэргэмийг хураахыг хүсчээ. Энэхүү өргөдлийг Их Британийн хааны гэр бүлийн тухай номын зохиогч хатагтай Колин Кэмпбелл (Колин Кэмпбелл) санаачилсан аж. Зохиолчийн хэлснээр, Суссексийн гүн болон түүний эхнэрийн үйлдэл улс орны нэр хүндийг унагаж байгаа юм.
Өнгөрсөн зургадугаар сарын 4-нд Меган Маркл хоёр дахь хүүхдээ төрүүлсэн бөгөөд охинд хатан хаан II Элизабет, Диана гүнж хоёрын нэрийг өгчээ. Түүний бүтэн нэр Лилибет "Лили" Диана Маунтбаттен-Виндзор аж. Меган, Харри нарын том хүү Арчи өдгаа хоёр настай.