Сүүлийн 24 цагт 1243 хүн ковидын халдвар авч, 2100 хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна. Халдварын 211 нь Улаанбаатарт, 732 нь хөдөөд илэрсэн аж. Улмаар 7 хүн эл өвчний хүндрэлээр нас барсан гэнэ. Өнөөдрийн байдлаар нийт 10 477 хүн хэвтэж байгаагийн 178 нь нэн хүнд байдалтай эмчлүүлж байна. Мөн 944 хүн хүнд, 2803 нь хүндэвтэр, 6552 нь хөнгөн хэлбэрээр өвчилжээ. Тэдний 1748 нь хүүхэд 424 нь жирэмсэн ээжүүд аж.