Ардын Хатанбаатар Магсаржавын нэрэмжит, Цэргийн гавьяаны улаан тугын одонт, Зэвсэгт хүчний 123-р ангийн хөгжимчин, ахлах ахлах Э.Даваажамц Монголын баруун хязгаар Ховд аймгийн Ард Аюушийн талбайгаас монгол төрийн далбаагаа үүрээд хэт холын зайн гүйлтийг 2021.06.02-ны өдөр эхлүүлсэн. Тэрбээр, зүүн хязгаарын Дорнод аймаг хүртэл 2127 км замыг нийт 46 хоног туулж холын зайн гүйлтийн рекордыг ийнхүү эвдэж өнөөдөр төрөлх нутагтаа очжээ. Түүнийг аймгийн удирдлагууд, Зэвсэгт хүчний 123-р ангийн бие бүрэлдэхүүн, Ховдын ард иргэд ёслол хүндэтгэлтэйгээр хүлээж авчээ.
Аймгийн удирдлагын зүгээс Э.Даваажамцын гэр бүлийг хоёр өрөө байраар шагнаж, хамт явсан багийн гишүүд тус бүрт нэг сая төгрөгийн урамшуулал олгосон бол Зэвсэгт хүчний 123-р ангийнхан түүнд 10 хоногийн цалинтай чөлөөг олгожээ.