Олимпод оролцож буй 3х3 сагсны шигшээ багийн охид маань өнөөдөр тав дахь тоглолтоо Румыний эсрэг хийлээ. ДАШТ-ий тавдугаар байрын шагналт румынчууд тоглолтыг 3:0, 4:1 гэх мэтээр тэргүүлж эхэлсэн хэдий ч манай охид онооны зөрүүг холдуулалгүй барьсаар байсан. Харин сүүлийн мөчдөө охид маань хожигдов. Гэсэн ч охид маань хичээсээр байна. Бэртэл гэмтэл манай тамирчдын тоглолтод нөлөөлж буй нь илт байлаа. Сагсчид дараагийн тоглолтоо 16.30-аас Францын эсрэг хийнэ. Та бүхэндээ амжилтын дээдийг хүсье ээ. Манай сонин гэрэл зургийн сурвалжлагч Э.Харцага манай 3х3 сагсны шигшээ багийн охид Румыний эсрэг хийсэн ач мана, ач тач тоглолтын зургийг дурандаа буулгажээ. Түүх болон үлдэх тоглолтын сонин сайхан мөчүүдийг хуваалцаж байна.