"Токио-2020" зуны XXXII олимпын наадамд Монголын баг тамирчид спортын 10 төрөлд 43 тамирчин ур чадвараа сорьж, зарим нь тоглолтоо өндөрлүүлсэн. Өнөөдөр (7.26) олимп дөрөв дэх өдрөө үргэлжилнэ. Энэ өдөр “Рио 2016” Олимпын наадмын мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Д.Сумъяа эмэгтэйчүүдийн 57 кг-д өрсөлдөнө. Мөн Ц.Цогтбаатар эрэгтэйчүүдийн 73 кг-д хүч үзэхээр бэлтгэл ханаад буй. Түүнчлэн манай 3*3 сагсан бөмбөгийн багийнхан Румын, Францын багтай өрсөлдөнө.
Тодруулбал,
- 9.40 цагт Эмэгтэй 3х3 сагсан бөмбөг - Монгол-Румын
- 10:30 орчим цагт Эмэгтэй жүдо- Д. Сумъяа Словенийн бөх Кая Кайзертай
- 10.00 орчим цагт Эрэгтэй жүдо- Ц. Цогтбаатар Гвинейн Самба Бахтай
- 16:30 цагт - Эмэгтэй 3х3 сагсан бөмбөг Монгол- Франц