Олимпын наадмын тогтоосон дэг журам эвдэж, үзэгчгүй наадмын суудлаас төрийн далбаа мандуулсан "хэрэгт унасан" аялагч Г.Ганхүү уучлал гуйжээ. Тэрбээр "Та бүхнийгээ эвгүй байдалд оруулсан бол гүнээ хүлцэл өчье, Төрийн далбаагаа эвхээд чемодандаа хийчихсэн, ахиж гаргахгүй. Би ямар ч спортын арга хэмжээнд явахдаа төрийн далбаагаа авч явдаг уламжлалтай бүх улсын алтан балиашгууд тэгдэг байх. Хөл бөмбөг үзэхээр Английг зорихдоо ч Монгол төрийн далбаагаа дэлгэдэг,хүмүүс маш ихээр сонирхдог, хаанаас ирсэн зургаа хамт авахуулъя гэх мэт. Өчигдөр яг л тийм зүйл болсон хэн ч бид нарыг ирж хөөж туугаагүй хэн ч тэнд орилж хашхираагүй хэн ч стадионоос хөөгдөөгүй. Харин ч бидэнтэй хүмүүс ирж зураг хөргөө авхуулж сайхан танилцацгаасан Олимпын үеэр ийм л байдаг" нүүр номоороо дамжуулан мэдээлэл өгчээ.