Нийслэл хотод өнөөдөр коронавирусийн эсрэг дархлаажуулалтын суурин 22 цэг ажиллана хэмээн НОК-оос мэдээлэв. Эдгээр цэгт 33 багийн 226 эмч, ажилтан ажиллаж 9035 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн байна.
Улаанбаатар хотод өчигдөр коронавирусийн эсрэг вакцины I тунд 2 263, II тунд 6 779 иргэнийг хамруулсан гэнэ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1 062 377 иргэн I тунд, 961 976 иргэнийг II тунд хамруулсан аж. Мөн нийт 1 524 жирэмсэн эх, 12-15 насны 17 701, 16-17 насны 12 344 хүүхэд коронавирусийн эсрэг вакцины хоёр тунгаа хийлгэжээ.