Долдугаар сарын 23-ны байдлаар манай улсад коронавируст халдварын батлагдсан тохиолдол 153 782 болж, нийт 761 хүн амиа алдаад байна. Одоогоор 9944 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 2507 нь хүүхэд, 463 нь жирэмсэн эх юм. Гэрийн хяналтад 11 164 иргэн байна. Өнөөдөр 1243 хүн ковид тусаж, зургаан хүн нас барсан гэх мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас өглөө.