Шатахуун түгээх газруудаас илэрсэн зөрчлийн талаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ өнөөдөр мэдээлэв. Тэрбээр, "Шатахуун худалдаалдаг 28 аж ахуйн нэгжийн 19 агуулах, 17 шатахуун түгээх станц, 10 вагоноос нийт 76 дээж авч шалгасан. Сорилтын дүгнэлтээр Петровис, Монсуль, М-Ойл зэрэг 25 газар шаардлагад нийцээгүй, чанаргүй шатахуун түгээж буйг тогтоосон. Иймд Зөрчлийн тухай хуулиар тус газруудыг 9 сая төгрөгөөр торгосон" гэв. Тухайлбал, эдгээр аж ахуйн нэгжүүдийн худалдаалдаг АИ92 болон Дизел түлш нь техникийн шаардлага хангаагүй, түлшний стандартын хувийн жин бага, механик хольц илэрсэн зэрэг зөрчилтэй байжээ.