Сүүлийн 24 цагт 6947 хүн коронавирусийн шинжилгээ өгсөнөөс 1309-өөс нь халдвар илэрсэнийг Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв. Тэдний 511 нь хот, 798 нь хөдөөгийн иргэн гэнэ. Улмаар энэ өдөр 41-80 гаруй насны зургаан хүн энджээ. Өчигдөр 2997 хүн эдгэрч гэртээ гарсан байна. Өнөөдрийн байдлаар 9924 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 5937 нь хөнгөн, 2846 нь хүндэвтэр, 934 нь хүнд, 207 нь нэн хүнд гэсэн оноштойгоор эмчлүүлж буй. Хэвтэн эмчлүүлэгчдээс 2414 нь хүүхэд, 472 нь жирэмсэн ээж аж. Ковидын тархалт Төв, Дархан-Уул аймагт коронавирусийн нөхцөл байдал хүнд хэвээрээ байна.