Хөвсгөл аймгийн Мөрөн сумд нэг настай хүүхэд нүхэн жорлонд унасан талаар ОБЕГ-аас мэдээллээ. Тодруулбал, Эрчим багийн 19 дүгээр гудамжинд бага насны хүүхэд нүхэн жорлонд унасан гэх дуудлагыг албаныхан өчигдөр өдрийн 12:22 цагт хүлээн авсан байна. Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 12:29 цагт очиход нэг настай хүүхэд гурван метрийн гүн нүхэн жорлонд унасан байсныг 12:35 цагт гаргаж, аавд нь хүлээлгэн өгсөн гэнэ.