Сэлэнгэ аймагт самарт яваад алга болсон дөрвөн иргэнийг Онцгой байдал зэвсэгт хүчний 303-р ангийн нисдэг тэргээр хайхаар албаныхан Мандал сум руу явжээ. Тус иргэд энэ сарын 8-нд гэрээсээ гарч, 17-нд сураггүй алга болсон дуудлага ирсэн талаар албаныхан мэдээллээ. Тэдгээрийн ар гэрийнхний зүгээс эрэн хайх ажлыг нисдэг тэргээр явуулахыг хүссэн ч дөрвөн хүний суудалтай нь 3 сая, 14 хүний суудалтай нь 4.5 сая төгрөг гэдэг. Тиймээс ард иргэдээсээ тусламж хүсэж байна гэх мэдээллийг өгөөд байсан юм. Харин ЦЕГ-ын хүсэлтийн дагуу ОБЕГ-аас Зэвсэгт хүчний жанжин штабт хандсанаар ийнхүү зэвсэгт хүчний онгоцоор авран, хайх ажиллагааг эхлүүлжээ.