"Аэромонголиа" ХХК-иас нөхцөл байдалтай холбогдуулан дараах мэдэгдлийг гаргажээ.
"Аэромонголиа" ХХК нь жуулчин тээвэрлэгч байгууллагуудын хүсэлтийн дагуу 2021 оны 7-дугаар сарын 19-ний өдөр “Улаанбаатар-Анталья” чиглэлд захиалгат нислэг үйлдсэн бөгөөд уг нислэгийг гүйцэтгэх зорилгоор хуваарьт цагийн дагуу ОХУ-ын Челебянск нисэх буудалд газардсан болно. Гэрээт газрын үйлчилгээний газар нь шатахуун сумлахын өмнө буруутай үйл ажиллагаа гаргаж манай агаарын хөлөгт гэмтэл учруулаад байна. Энэхүү агаарын хөлөгт учирсан гэмтлийг олон улсын түвшинд яаралтай шинжилгээ хийгдэх хугацаа нь 3-5 өдөр зарцуулагдах тул бид яаралтай арга хэмжээг авч өөрсдийн 131 зорчигчийг Челебянск нисэх буудалын ойролцоох зочид буудалд байрлуулсан болно. Мөн 2021 оны 7-дугаар сарын 20-ний өдөр МИАТ хувьцаат компанийн чартер нислэгийг манай ОХУ-ын Челебянск хотод саатсан зорчигчдийг цааш Антальяа руу тээвэрлэхээр 15:00 цагт Хөшигийн хөндий дөхь “Чингис хаан” ОУНБ-аас хөөрөхөөр төлөвлөөд байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй ташаа мэдээлэл нь бидний зүгээс өгсөн албан ёсны мэдээлэл биш бөгөөд бидний зүгээс зорчигч үйлчлүүлэгчдээ хохироолгүйгээр хурдан арга хэмжээ авч асуудлыг нэн даруй шийдвэрлэхээр ажиллаж байна. Үүсээд байгаа нөхцөл байдал хэдий бидний үйл ажиллагаанаас шалтгаалаагүй ч зорчигч та бүхнээс хүлцэл өчиж байна. Манай авиа компанийн зүгээс цагийн зөрүү, хөл хорио гэх хүндрэлүүд үүсэж байгаа хэдий ч нислэг үйлдвэрлэлийн зөвшөөрөл, зорчигчдын аяллыг хэвийн үргэлжлүүлэхээр ИНЕГ, ЭСЯ-тай холбогдох дүрэм журмын дагуу хамтран ажиллаж байна.