Британийн Саутгемптоны их сургуулийн эрдэмтэн, судлаачдын багийнхны тооцооллоор бол Атлантын далай жилд дунджаар дөрвөн см тэлж байгаа гэнэ. Тэдний тайлбарласнаар тус далайн гүний гадаргуу жил бүр дээшилж буй бөгөөд тэр хэрээр усан сан нь жилд дунджаар дөрвөн сантиметрээр тэлж байгааг тогтоожээ. Байгалийн ийм үзэгдлийг апвеллинг хэмээн нэрлэдэг юм байна. Энэ нь далайн гүний гадаргуу дээшлэх тектоник үзэгдэл бөгөөд дэлхийн том усан сангуудад адилхан болдог. Апвеллингийн өргөлтийг дөрвөн төрөлд хуваадаг аж. Атлантын далай тэлж буйг нарийвчлан тогтоосноороо энэ нь чухал нээлт болсон гэдгийг судлаачид онцлов.