Хятадад сармагчины В вирусийн халдварын улмаас хүн нас барсан анхны тохиолдол бүртгэгджээ. Энэ тухай “Global Times” мэдээлэв.
53 настай малын эмч нас өнгөрсөн гуравдугаар сарын эхээр судалгааны ажлынхаа хүрээнд үхсэн хоёр сармагчинд задлан шинжилгээ хийсэн байна. Сарын дараа эмчид дотор муухайрч, бөөлжих, халуурах шинж тэмдэг илэрсэн бөгөөд тавдугаар сарын 27-нд нас баржээ.
Судалгаагаар малын эмч сармагчны В вирусын (BV) халдвар авсан болохыг тогтоожээ. Өмнө нь энэ халдвараар нас барсан тохиолдол, тэр ч байтугай эмнэлзүйн хувьд халдварsy тохиолдол ч бүртгэгдэж байгаагүй аж. Талийгчийн ойр дотнынхонд шинжилгээ хийсэн ч вирус илрээгүй гэнэ. Уг вирусийг анх 1932 онд илрүүлсэн бөгөөд сармагчинтай шууд харьцах, биеэс ялгарах шингэнээр дамжин халдварладаг. Үүнээс нас баралтын түвшин 70-80 хувьтай байдаг аж.