Ахмадуудыг жилд нэг удаа хөнгөлөлттэй үнээр амраах амралт, сувиллууд үүдээ нээлээ. Амралтад 7 хоног амрах бол 70000 төгрөг, сувилалд 10 хоног хэвтэн эмчлүүлэх бол 100 000 төгрөг төлөх нь. Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсээс амрах эрхийн бичгээ авах юм байна. Магадлан итгэмжлэгдэж, ахмадуудад үйлчлэх эрх авч, гэрээ байгуулсан амралтын газар, сувиллын нэрстэй танилцана уу.