НОБГ-т энэ сарын 11-18-ны хооронд 12 ослын дуудлага ирж, 29 иргэнийг голын усанд автомашинтай сууж, боогдсон байсныг гаргаж, усанд эндсэн долоон иргэнийг эрэн хайж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Мөн хөдөлгөөнт эргүүлийнхэн дээрх хугацаанд 46 иргэнийг гол, усны аюулаас аварч, таван автомашиныг голд суусан байсныг татаж гаргасан талаар албаныхан мэдээллээ.