Баяр наадмын амралтын өдрүүдэд нийслэлээс 81 000 гаруй иргэн орон нутгийг зорьжээ. Хөвсгөл, Архангай, Увс, Дорнод, Баян-Өлгий, Өвөрхангай аймагт хамгийн олон хүн цугларсан байна. Тэгвэл наадмын өдрүүдэд олуулаа уулзсан, амарч зугаалсан, орон нутагт зорчихдоо цөөнгүй хүнтэй уулзсан иргэд нийслэлд ирэнгүүтээ гэртээ өөрийгөө долоо хоног тусгаарлахыг ЭМЯ-наас зөвлөв. Учир нь орон нутаг руу зорчсон хүмүүсээс “Ковид-19” илэрч, өвчин нь хүндэрсний дараа эмнэлэгт хандах тохиолдол цөөнгүй байгаа аж. Тиймээс иргэд түргэвчилсэн шинжилгээ өгч, биеийн байдлаа хянахыг зөвлөв. Харин гадаадаас ирсэн иргэд гэртээ 14 хоног тусгаарлагдаж, мөн түргэвчилсэн шинжилгээ хийлгэхийг санууллаа.