УБТЗ-ын дарга асан, Монгол Улсын гавьяат тээвэрчин Д.Жигжиднямаа хүнд өвчний улмаас 56 насандаа таалал төгсчээ.
УБТЗ-ын даргаар 2016 онд томилогдсон Д.Жигжиднямаа төмөр замын тээврийн тасралтгүй найдвартай байдлыг хангах, тээврийн үр ашгийг нэмэгдүүлэх ажлыг удирдан зохион байгуулж ажилласан гэж үнэлэгддэг.
Д.Жигжиднямаа нь ОХУ-ын Москва хотын Төмөр замын дээд сургуулийг Төмөр замын тээвэр удирдлагын инженер мэргэжлээр төгссөн, Малайз, Япон, Сингапур зэрэг улсад тээврийн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн, мэргэжлийн төмөр замчин байсан юм. Тэрбээр,
1988-1990 онд Багануурын нүүрсний уурхай дахь төмөр замын цехийн диспетчер, ахлах диспетчер, хөдөлгөөн эрхэлсэн орлогч дарга
1990-1992 онд УБТЗ-ын Амгалан өртөөнд дагалдан кассир, товарын конторын эрхлэгч, Ашиглалтын албаны суудлын хэлтсийн инженер, ачилтын нөхцөл тариф хариуцсан ахлах инженер
1992-1998 онд “Монгол транс” ББХК-ийн экспортын хэлтсийн менежер, “Монгол трансс” ББХК-ийн ОХУ-ын Москва хот дахь төлөөлөгч,
1998-2005 онд “МТТ” ХХК-ийн захирал
2005-2007 онд “МЫС” ХХК-ийн ерөнхий менежер
2007-2010 онд УБТЗ-ын ачаа, тээвэр эрхэлсэн орлогч дарга
2010 онд УБТЗ-ын даргын үүрэг гүйцэтгэгч
2010-2013 онд УБТЗ-ын ачаа, тээвэр эрхэлсэн орлогч дарга
2013-2015 онд “РСС” ХХК-ийн ерөнхий захирал
2015 оны зургадугаар сарын 08-аас УБТЗ-ын тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан орлогч дарга
2016 оноос саяханыг хүртэл УБТЗ-ын даргаар ажиллаж байв.
Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл тарөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.