“Ковидын нэгдсэн лавлах 119 төв”-ийн утсанд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 5149 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Дуудлагын 92 хувь буюу 4586 нь дархлаажуулалттай холбоотой лавлагаа мэдээлэл, 3 хувь буюу 134 нь гомдол, 5 хувь буюу 235 нь санал хүсэлт, бусад мэдээлэл байна. Тусгай дугаарын утсанд хандсан нийт дуудлагын 96 % буюу 4937 дуудлагыг шийдвэрлэн ажиллалаа.Долдугаар сар гарсаар өнөөдрийн байдлаар нийт 110,955 дуудлага иргэдээс ирсэн бөгөөд 102,356 буюу нийт дуудлагын 92 хувьд үйлчилсэн байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.